Сайн байцгаана уу 10-ийн 5-ынхаан!

Бид дахиж хэзээ ч өнгөрсөндөө эргэж очиж чадахгүй ч гэсэн, арван жилд, багануурт өнгөрүүлсэн өөрсдийн хүүхэд ахуй цагийнхаа сайхан дурсамжуудыг хааяа ч гэсэн эргэн санаж байхын тулд найз нь энэхүү блогийг нээсэн юм. Та нар өөрсдийн гэрэл гэгээтэй сайхан дурсамжуудаа энд үлдээж мөн бусдынхаа бичсэн зүйлийг уншиж ажлынхаа хажуугаар хааяа ч болов стрессээ тайлж байгаасай гэж бодсон юм. Хүүхэд насандаа бид бүхэн хайртай шүү дээ. За ингээд 10-5-ийнхан бичээд байгаарай!

Толгой эргүүлсэн алгебр
Томъёонд ороогдсон физик
Давхар байшинтай геометр
Давс граммалсан хими
Хоолой сөөлгөсөн дуу хөгжим
Хөлс асгаруулсан биеийн тамир
Хөөж туусан сургуулийн цэвэрлэгч
Хайрлаж дурлалцсан гэнэн хосууд
Аашилж загнасан багш нар
Сэтгэл сэргээсэн завсарлагаа
Инээж эхэлсэн 1-р анги
Уйлж төгссөн 10-р анги
Энэ бүгд нийлээд 10-н жилийн дурсамж
Үерхэж дассан найз нөхөд
Үймүүлж дуусгасан хичээлийн цаг
Үйлээ үздэг ангийн багш
Хааяа зохиогддог ангийн ажил
Хагацаж салдаггүй найз нөхөд
Уйлж дуулдаг эцэг эх
Ухаарч өгдөггүй миний бие
Энэ бүхэн сурагчийн амьдрал
Эргэж буцахгүй зурвасxан үе...

Sunday, January 30, 2011

Сар шинийн мэндчилгээ

Хайрт найзууддаа сар шинийн мэнд хүргэж ирэх ондоо булчин шөрмөстэй, тарган цатгалан, авдар савандаа алт хурааж, алтан аяганаас цай ууж, мөрөндөө брэндийн хувцас өлгөж, мөнгөн утсаар дээл оёж, өргөө том хаусдаа үр хүүхдээр дүүрэн, ганган хурдан, машиндаа заларч, газар дэлхийг тойрон аялж, аз жаргалаар дүүрэн, эрүүл энх цог жавхлантай явахын ерөөлийг хамгийн сүүлийн үеийн техник ашиглан дэвшүүлье!
 

Monday, January 24, 2011

Гоё зурагнуудаасаа скан хийгээд явуулаарай

Тэгэхгүй бол 10 жилийнхэндээ зургаа үзүүлэхэд хүртэл хэцүү юм аа. Үзсэний дараа  зураг найдвартай алга болно шүү. Тийм болохоор бүгдээрээ хоорондоо нэг нэгнийхээ зургийг хулгайлалгүй энэ блог дээрээ тавьчаад л хоорондоо зургаа чөлөөтэй авч байя л даа. Зургаа скан хийгээд явуулахад ердөө л  5 минут шүү дээ. Хамгийн гол нь сэтгэл л хэрэгтэй!

Нандин зурагнууд












Wednesday, January 19, 2011

Зургийн цомог (2010-10-03, УБ)




>

Одхүүгийн хочны нэгэн түүх

8-р ангийн шинэ жилийн баярын үеэр дээ. Бид нар Бачаагийн аавын гуанзанд нь ангиараа нийлчээд ангидаа ирж жаахан бужигнаж байсан юм. Тэр үеийг би маш тод санадаг юм. Хаалганы хажууд Гантөмөр, Одхүү 2 зогсож байсан. Тэгсэн чинь Гантөмөр пээх, паах болоод явчихав. Тэгсэн тэр хавийн агаар нь солигдчихсон байсан. Тэгсэн Гантөмөр өөрөө агаар сольчоод Одхүүг гээд л хэлчихлээ. Одхүү хичнээн их би биш гэж хэлээд ч нэмэр байдаггүй дээ. Ингээд зайлуул Сэргэлэнгийн хэрүүлч маань Гантөмөрийн гэдэсний хийний буянаар энэ насанд нь салахааргүй Унгас нэртэй болсон юм даа гэж.

Tuesday, January 18, 2011

БАГШИЙН ТӨРСӨН ӨДӨР МАНДТУГАЙ

Бас л нөгөө бүтэл муутай Шинээ, бас задгайнхан. Шинээ, Жаагий, Мон, Эба 4 8-р анги билүү 9-р ангид байхдаа багшийн төрсөн өдөр тэмдэглэснийг санаж байна уу? Төрсөн өдрийн меньюнд гурил, төмс, мах л орсон гэсэн. Шинээ гэрээсээ төмс, Жаагий мах, Мон Эба 2-ийн нэг нь гэрээсээ гурил аваад Мон 42-р байранд байдаг хоосон байранд очиж ангийн багшийнхаа төрсөн өдрийг гурилтай шөл хийж зад баярлаж ходоодоо баярлуулсан сан даа хөөрхий.

Архин дээгүүр алхаж чадсангүй дээ

9-р ангид байхад намар нь Шинээ өөр хэн хэнтэй ч билээ дээ, 22-ын ард явж байсан чинь нэг архи таарахаар нь дээгүүр зүгээр гарч чадалгүй аваад уучихсан. Тэгээд бас болоогүй согтчоод орой нь Ү.Отгоо дээр очиж ус гаргаад өгчих гэж хэлээд орцонд нь зодсон гэж байгаа. Тэгээд самбарын өмнө гараад багшид алгадуулаад. Өөрийн түүхээ зохиож өгсөн дөө. Шинээгийн паян манай ангиар дүүрэн санагдаж байна. Цуг хэн хэн байлаа даа comment дээр бичээрэй!

Ангийн лого хэрэгтэй байна саналаа явуулаарай


Сайн байцгаана уу 10-ийн 5-ынхаан!

Бид дахиж хэзээ ч өнгөрсөндөө эргэж очиж чадахгүй ч гэсэн, арван жилд, багануурт өнгөрүүлсэн өөрсдийн хүүхэд ахуй цагийнхаа сайхан дурсамжуудыг хааяа ч гэсэн эргэн санаж байхын тулд найз нь энэхүү блогийг нээсэн юм. Та нар өөрсдийн гэрэл гэгээтэй сайхан дурсамжуудаа энд үлдээж мөн бусдынхаа бичсэн зүйлийг уншиж ажлынхаа хажуугаар хааяа ч болов стрессээ тайлж байгаасай гэж бодсон юм. Хүүхэд насандаа бид бүхэн хайртай шүү дээ. За ингээд 10-5-ийнхан бичээд байгаарай!