Сайн байцгаана уу 10-ийн 5-ынхаан!

Бид дахиж хэзээ ч өнгөрсөндөө эргэж очиж чадахгүй ч гэсэн, арван жилд, багануурт өнгөрүүлсэн өөрсдийн хүүхэд ахуй цагийнхаа сайхан дурсамжуудыг хааяа ч гэсэн эргэн санаж байхын тулд найз нь энэхүү блогийг нээсэн юм. Та нар өөрсдийн гэрэл гэгээтэй сайхан дурсамжуудаа энд үлдээж мөн бусдынхаа бичсэн зүйлийг уншиж ажлынхаа хажуугаар хааяа ч болов стрессээ тайлж байгаасай гэж бодсон юм. Хүүхэд насандаа бид бүхэн хайртай шүү дээ. За ингээд 10-5-ийнхан бичээд байгаарай!

Толгой эргүүлсэн алгебр
Томъёонд ороогдсон физик
Давхар байшинтай геометр
Давс граммалсан хими
Хоолой сөөлгөсөн дуу хөгжим
Хөлс асгаруулсан биеийн тамир
Хөөж туусан сургуулийн цэвэрлэгч
Хайрлаж дурлалцсан гэнэн хосууд
Аашилж загнасан багш нар
Сэтгэл сэргээсэн завсарлагаа
Инээж эхэлсэн 1-р анги
Уйлж төгссөн 10-р анги
Энэ бүгд нийлээд 10-н жилийн дурсамж
Үерхэж дассан найз нөхөд
Үймүүлж дуусгасан хичээлийн цаг
Үйлээ үздэг ангийн багш
Хааяа зохиогддог ангийн ажил
Хагацаж салдаггүй найз нөхөд
Уйлж дуулдаг эцэг эх
Ухаарч өгдөггүй миний бие
Энэ бүхэн сурагчийн амьдрал
Эргэж буцахгүй зурвасxан үе...

Tuesday, January 18, 2011

БАГШИЙН ТӨРСӨН ӨДӨР МАНДТУГАЙ

Бас л нөгөө бүтэл муутай Шинээ, бас задгайнхан. Шинээ, Жаагий, Мон, Эба 4 8-р анги билүү 9-р ангид байхдаа багшийн төрсөн өдөр тэмдэглэснийг санаж байна уу? Төрсөн өдрийн меньюнд гурил, төмс, мах л орсон гэсэн. Шинээ гэрээсээ төмс, Жаагий мах, Мон Эба 2-ийн нэг нь гэрээсээ гурил аваад Мон 42-р байранд байдаг хоосон байранд очиж ангийн багшийнхаа төрсөн өдрийг гурилтай шөл хийж зад баярлаж ходоодоо баярлуулсан сан даа хөөрхий.

4 comments:

  1. Нэгэн түүх сөхвөөс...
    Хавар болохоор ангиин хөвгүүд бүгд дугуйтай гөөхий ундаагаа бэлдэж аваад хэрлэн гол орж загас барина гэж алж өгдөг байж билээ.Нэг удаа Төөгий бүр тул барисан гээч кккккккккккк Мон

    ReplyDelete
  2. sonin shuu yaaj tiim yum sedej bagshiin tursun udur temdegledeg bna

    ReplyDelete
  3. sonin shuu yaaj tiim yum sedej bagshiin tursun udur temdegledeg bna

    ReplyDelete