Сайн байцгаана уу 10-ийн 5-ынхаан!

Бид дахиж хэзээ ч өнгөрсөндөө эргэж очиж чадахгүй ч гэсэн, арван жилд, багануурт өнгөрүүлсэн өөрсдийн хүүхэд ахуй цагийнхаа сайхан дурсамжуудыг хааяа ч гэсэн эргэн санаж байхын тулд найз нь энэхүү блогийг нээсэн юм. Та нар өөрсдийн гэрэл гэгээтэй сайхан дурсамжуудаа энд үлдээж мөн бусдынхаа бичсэн зүйлийг уншиж ажлынхаа хажуугаар хааяа ч болов стрессээ тайлж байгаасай гэж бодсон юм. Хүүхэд насандаа бид бүхэн хайртай шүү дээ. За ингээд 10-5-ийнхан бичээд байгаарай!

Толгой эргүүлсэн алгебр
Томъёонд ороогдсон физик
Давхар байшинтай геометр
Давс граммалсан хими
Хоолой сөөлгөсөн дуу хөгжим
Хөлс асгаруулсан биеийн тамир
Хөөж туусан сургуулийн цэвэрлэгч
Хайрлаж дурлалцсан гэнэн хосууд
Аашилж загнасан багш нар
Сэтгэл сэргээсэн завсарлагаа
Инээж эхэлсэн 1-р анги
Уйлж төгссөн 10-р анги
Энэ бүгд нийлээд 10-н жилийн дурсамж
Үерхэж дассан найз нөхөд
Үймүүлж дуусгасан хичээлийн цаг
Үйлээ үздэг ангийн багш
Хааяа зохиогддог ангийн ажил
Хагацаж салдаггүй найз нөхөд
Уйлж дуулдаг эцэг эх
Ухаарч өгдөггүй миний бие
Энэ бүхэн сурагчийн амьдрал
Эргэж буцахгүй зурвасxан үе...

Saturday, March 31, 2012

1000 дахь хандалт


Ангийнхаандаа баяр хүргэе! Блог руугаа маш их идэвхитэй орж байгаад нь. 2012 оны 4 сарын 1-ний өглөөний 8 цаг 38 минутанд манай блогны мянга дахь хандалт тэмдэглэгдлээ. Энэ хандалт нь Швед улсаас тэмдэглэгдсэн. Мөөжиг маань Шведэд амьдарч байгаа. Мөөжигтөө баяр хүргэе!!! 1000 дахь хандалтын эзэн болсонд. Мөн Мөөжиг өнгөрсөн 3 сард нийт 84 удаа блог руу орж бусдаасаа илүү идэвхитэй блогийн маань хэрэглэгч болоод байна. Дахин баяр хүргэе Мөөжиг өө!!! Амьдралд чинь аз жаргал хүсье!!!

2 comments:

  1. za bayarlla tiim shu nz ni zav l garuul ordiishd ee hahaha handaltiin avraga gehiim uu haasha yum NINU aan za za dahin bayarlla hu ta bugddeech bs az jargal husey ee

    ReplyDelete